/ / Цагдаа, дотоодын цэргийн 2020 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээн

Цагдаа, дотоодын цэргийн 2020 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээн

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж Цагдаа, дотоодын цэргийн 2020 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид идэвхтэй оролцсоноос:

1. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит "Жудо бөх"-ийн тэмцээнд  дэд ахлагч Т.Пүрэвбаатар,дэд ахлагч Н.Мөнхбаяр нар мөнгөн медаль, , дэд ахлагч Б.Алтангэрэл, дэд ахлагч Б.Хатантуул, дэд ахлагч Д.Энхмаа, дэд ахлагч, Б.Сайнбуян нар  хүрэл медаль хүртэж, багаараа 4 дүгээр байр эзлэв. 

2. Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит "Хөл бөмбөг"-ийн тэмцээнд багаараа 11 дүгээр байр эзлэв. 

3. Төмөр замын цагдаагийн газрын нэрэмжит "Чөлөөт бөх"-ийн тэмцээнд дэд ахлагч Б.Хатантуул алтан медаль,  ахлах ахлагч П.Баатарсүрэн, дэд ахлагч Б.Сайнбуян нар хүрэл медалийг тус тус  хүртлээ. 

4. Говь-сүмбэр аймгийн цагдаагийн газрын нэрэмжит "Шатар"-ын тэмцээнд багаараа 10 дугаар байр эзлэв. 

5. Төв аймгийн цагдаагийн газрын нэрэмжит "Хүчний гурван төрөлт"-ийн тэмцээнд дэд  хурандаа Ж.Батзориг 1 мөнгө, 3 хүрэл медаль,  дэд ахлагч Ц.Эрдэнэсүх 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багаараа 5 дугаар байр эзлэв. 

6. Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн нэрэмжит "Дуатлон"-ны тэмцээнд  багаараа 6 дугаар байр эзлэв. 

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна