/ / “СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Сургагч багшийг чадавхжуулах нь” сэдэвт давтан сургалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/24 дүгээр тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2020 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Сургагч багшийг чадавхжуулах нь” сэдэвт давтан сургалтыг энэ оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “CREATIVE MONGOLIA” буюу “Бүтээлч монгол” үндэсний сургалтын багтай хамтран “Blue mon” центрийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн чадавхжуулах сургалт нь дэлхий нийтэд багийн ажиллагааны шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар гишүүд нэгнээ илүү танин, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олныг идэвхжүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалтын арга, хэлбэрийг ашигласнаараа онцлог байв.

Сургалтад алба, нэгжийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш нар хамрагдсан бөгөөд дээрх сургалтад хамрагдсанаар багаар ажиллах, хамт олны дунд эерэг, дулаан харилцаа бий болгох, бусдад өөрийгөө таниулах, өөртөө итгэлтэй байх зэрэг чадвар, дадал эзэмшиж чадсан, шинэлэг сургалт болсон юм. 

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна