“Удирдах ажилтнаас алба хаагчидтай харилцах нь” сургалт зохион байгуулагдав.
ЦЕГ-ын Дэд даргын баталсан “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж байгаа “Харилцаа, хандлага” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Удирдах ажилтнаас алба хаагчидтай харилцах нь” сэдвээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах сэтгэл зүйч цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэчимэгээр Дотоодын цэргийн штаб, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын офицер бүрэлдэхүүнд яриа таниулга хийлгэв.