/ / БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦЭРГИЙН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦЭРГИЙН АТТАШЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Аккан нар оролцлоо.

 Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, Дотоодын цэргийн тухай видео танилцуулгыг үзүүлж, сонирхууллаа.

 

 

 

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна