/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН “ОЛС ТАТАЛТ”-ЫН ТЭМЦЭЭН

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН “ОЛС ТАТАЛТ”-ЫН ТЭМЦЭЭН

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны "Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Олс таталт”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

 

Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 26 багийн 208 алба хаагч хурд хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.

Тэмцээнийг Монголын олс таталтын холбооны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж, тэргүүн байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги, дэд байранд Эргүүл хамгаалалтын газар, гутгаар байранд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид тус тус орлоо.

Тэмцээнд амжилттай ороцлсон нийт баг, тамирчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна