/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “ЗӨВ ХЭВШИЛ, ХАНДЛАГА 2” АЯН

“ЗӨВ ХЭВШИЛ, ХАНДЛАГА 2” АЯН

        Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага 2”, Дотоодын цэргийн штабаас зохион байгуулж байгаа “Албаараа бахархъя” сэдэвт аяны хүрээнд “Цэрэгжилч, жагсаалч хамт олон” болох уриалгыг гаргаж энэ оны 10 дугаар сарын 29-ны өдөр “Цэрэгжилч, жагсаалч тасаг” шалгаруулах жагсаалын үзүүлэх тоглолтыг ангийн жагсаалын талбайд нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулав.

 Жагсаалын үзүүлэх тоглолтыг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2018 оны 17 дугаар зарлигаар баталсан Цэргийн Жагсаалын дүрмийн хүрээнд “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Зэвсэггүй жагсах үеийн ажиллагаа хөдөлгөөн” “Зэвсэгтэй жагсах үеийн ажиллагаа хөдөлгөөн”, “Ёсолж, хүндлэх ажиллагаа”, “Жагсаалаас гарах, орох, захирагч /дарга/-д очих, буцах ажиллагаа”, “Тасгийн жагсаал”, “Тасгийн бүрэлдэхүүний онолын мэдлэг”, “Тасгийн жигдрэлт” гэсэн төрлөөр явуулав.

 Тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 1, нийт 5 тасгийн алба хаагчид мэдлэг ур чадвар, оюун ухаанаа сорин цэргийн хэргийн мэдлэгээрээ өрсөлдөж, Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбараас оролцсон тасаг тэргүүн байр,  эмэгтэй алба хаагчдын тасаг дэд байранд шалгарав.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна