/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ИЗРАИЛЬ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОЧИЛЛОО

ИЗРАИЛЬ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОЧИЛЛОО

Израиль Улсаас Монгол Улсад Суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2019.10.29/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Израиль Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зви Хайфец, дэд сайд Жонаттон Задка, цэргийн атташе Коби Валер, хамгаалалтын албаны дарга Наор Безалел, хамгаалалтын офицер Маор Дор нар оролцлоо.

Энэ үеэр Израиль Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ашиглуулахаар өгсөн Израиль Улсад үйлдвэрлэсэн IWI “X95 Tavor” загварын карабин, “BA8000-02” загварын сум үл нэвтрэх хантааз зэрэг зэвсэг, тусгай хэрэгслийг Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын алба хаагчдад гардуулан өглөө.

 

 

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна