/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дотоодын цэргийн 805 дугаар анги нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 97 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, тус ангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Ус суваг удирдах газрын төв байр”, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав.

     Арга хэмжээний үеэр галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны дүрэмт хувцас, холбооны техник хэрэгсэл болон анги, салбарын танилцуулга, ангийн үйл ажиллагааны боршурыг байршуулж хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг  сурталчилж, арга хэмжээнд оролцсон ажилтан, алба хаагчдаас “Сэтгэл ханамж”-ийн судалгааг авч нэгтгэлээ.

     Хамгаалуулагч байгууллагуудтай байгуулсан 2019 оны хамгаалалтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд байгууллага, ажилтны үүрэг оролцоо”, Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж”, “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хамгаалалт, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр тус бүр 1 цагийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулав.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна