/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “Зөв хэвшил, хандлага-2” аяны нээлт

“Зөв хэвшил, хандлага-2” аяны нээлт

     ЦЕГ-ын Дэд даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Зөв хэвшил, хандлага-2” аяны удирдамжийг Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийн хүрээнд тус аяны нээлтийн арга хэмжээг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулав.

      Тус аяны нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ:

   “Дотоодын цэргийн штаб байгуулагдсан цагаасаа хойш анги, тусгай салбар, салааг мэргэжлийн удирдлагаар хангахдаа юуны өмнө Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх, анги, байгууллагын албаны үйл ажиллагааг нь жигдрүүлэх, алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласаар ирсэн билээ.

  Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн албаны сургалтын хатөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, соёл хүмүүжил, соён гэгээрүүлэх ажлыг ЦЕГ-ын дарга, удирдлагаас мөрдүүлэхээр гаргасан тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

     Дээрх ажлын хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, бие биенээ хүндэтгэх, захирах, захирагдах ёсны хэм хэмжээг дагаж мөрдүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй “Зөв хэвшил, хандлага-2” аяныг 3 сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр хийж байна.

    Бид энэ оны эхний хагас жилд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан “Зөв хэвшил, хандлага-1” аяныг амжилттай зохион байгуулж, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн талархлыг хүртсэн билээ.

     Иймд алба хаагч та бүхэн өмнөх амжилтаа бататган идэвх, санаачлагатай оролцож, анги, салбар, байгууллага хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөн, зөв хэвшил, зөв хандлагыг эзэмшиж, бусдад түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээл чармайлт гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна.” гэж дурдсан байна.

     

   

     Мөн тус арга хэмжээнд бэлтгэл хурандаа Д.Чулуун “Уламжлал ба шинэчлэл”, бэлтгэл хурандаа У.Бат-Эрдэнэ “Цэргийн сахилгыг бэхжүүлэхэд алба хаагчийн идэвхи санаачлага” сэдвээр мэдээлэл хийж, 05, 805 дугаар ангийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзүүлж сонирхуулсан байна.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна