/ / БНМАУ-ЫН БААТАР Д.НАМНАНГИЙН “ХҮНДЭТ ИНДЭР”-ИЙГ ШИНЭЧЛЭЛЭЭ

БНМАУ-ЫН БААТАР Д.НАМНАНГИЙН “ХҮНДЭТ ИНДЭР”-ИЙГ ШИНЭЧЛЭЛЭЭ

БНМАУ-ЫН БААТАР Д.НАМНАНГИЙН “ХҮНДЭТ ИНДЭР”-ИЙГ ШИНЭЧЛЭЛЭЭ

БНМАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамны 1983 оны 721 дүгээр тушаалаар эх орныхоо дархан хил хязгаарыг эрэлхэгээр хамгаалж, баатарлаг гавъяа байгуулж амь үрэгдсэн БНМАУ-ын баатар Дамдингийн Намнанг Хилийн ба Дотоодын цэргийн 0229 дүгээр ангийн 3 дугаар ротын нэгдүгээр тасагт Хүндэт дайчнаар бүртгэж мөнхжүүлсэн байна. Дамдингийн Намнанд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар зарлигаар БНМАУ-ын Баатар цол нэхэн олгосон байдаг.

Энэ хүндэтгэлийн булан нь Дотоодын цэргийн 805 дугаар ангид байрладаг бөгөөд энэхүү “Хүндэт индэр”-ийг шинэчлэн засварлаж, мөн алба хаагчдад сургалт, соён гэгээрүүлэх ажил болон бусад үйл ажиллагаа зохион байгуулахад аятай орчныг бүрдүүлэх зорилгоор соёлын төвийн байрны дотор талыг засаж тохижуулжээ.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна