/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “Цагаан шонхор” шүлгийн уралдаан зохион байгуулав.

“Цагаан шонхор” шүлгийн уралдаан зохион байгуулав.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын мэдлэг, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу анги, байгууллагын алба хаагчдын дунд “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг 2019 оны 08 дугаар сарын 05-наас 22-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулав.

 

Уг шүлгийн уралдаанд анги, байгууллагын нийт 19 алба хаагч мэдлэг, авъяас билгээ сорин оролцсоноос “Тэргүүн байр”-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Энхбаяр,  “Дэд байр”-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Г.Сүхбат, “Гутгаар байр”-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Ц.Цэнд-Аюуш нар тус тус шалгарч, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна