/ / МОНГОЛ УЛСААС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР СУУГАА ЦЭРГИЙН ЗӨВЛӨХ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ДАВААДОРЖТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МОНГОЛ УЛСААС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР СУУГАА ЦЭРГИЙН ЗӨВЛӨХ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ДАВААДОРЖТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржтой уулзалт хийлээ.

Уулзалт өнөөдөр /2019.08.06/ Цагдаагийн ерөнхий газарт болж, бригадын генерал Б.Даваадорж Бүгд Найрамдах Судан Улс болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, тухайн ажиллагааны газар орны өнөөгийн цагийн байдал, цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчдын бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Тэрээр энхийг сахиулах ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, идэвх оролцоог НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас НҮБ-ын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржид талархал дэвшүүлж, цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллахаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүссэн юм. police.gov

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна