/ / Цагдаа, Дотоодын цэргийн цол шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ

Цагдаа, Дотоодын цэргийн цол шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Цагдаа, Дотоодын цэргийн цол, алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр ЦЕГ-ын ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. Шагналыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан нийт алба хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ. 

       Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 50 алба хаагч төрийн одон медалиар, 110 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны, 484 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 1029 алба хаагч “Цагдаагийн албаны төлөө” медалиар шагнагдлаа. Мөн цагдаа, дотоодын цэргийн нийт 134 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 11 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авлаа. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

 

 

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна