/ / “ДЦ-ИЙН 05 ДУГААР АНГИД БАЙЛДААНЫ ТУГ, ОДОН, ХҮНДЭТ НЭРИЙГ ШИЛЖҮҮЛЭН ОЛГОХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

“ДЦ-ИЙН 05 ДУГААР АНГИД БАЙЛДААНЫ ТУГ, ОДОН, ХҮНДЭТ НЭРИЙГ ШИЛЖҮҮЛЭН ОЛГОХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

1922-1929 оныг хүртэл шинэ төрийг бэхжүүлэх, улс орны дотоод аюулгүй байдлыг хангахын тулд тусгай тасгийг “ТУСГАЙ САЛАА”, “СУМАН”, “ТУСГАЙ СУМАН”, “ТУСГАЙ ДИВИЗИОН”, улмаар 1930 онд “ТУСГАЙ МОРИН ХОРОО”, 1938 онд “ТУСГАЙ МОТОРЖУУЛСАН ХОРОО” болгон өргөжүүлсэн байдаг.

Дотоодын цэргийн 05 дугаар анги нь байгуулагдсан цаг үеэсээ эхлэн төр засгийн зарим албан байгууллагыг манаж хамгаалах, хөдөө орон нутагт чухал албан бичиг хүргэх, гэмт этгээдийг мөрдөн хөөж баривчлах, хилийн зөрчил будлианыг зохицуулах, улс орны дотоодод гарсан үймээ, самууныг дарах, төр засгийн тэргүүн, гадаадын дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хамгаалах, төрийн ёслол хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэж ирсэн.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийг түүхэн замналынхаа хугацаанд байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, 1932 онд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, 1957 онд “Сүхбаатарын одон”, 1972 онд “Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагнаж, 1946 онд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсон нь ард түмний дунд “Одонт хороо” гэж алдаршсан төрийн ууган байгууллага юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02-р сарын 09-ний өдөр “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг шинэчлэн батлаж, Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 05 дугаар ангийг дахин байгуулж, байлдааны туг, одон, хүндэт нэрийг шилжүүлэн олгох ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.

Дотоодын цэрэг нь хуулиар хүлээсэн Улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн чиг үүргийг дагнан гүйцэтгэхээс гадна нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн гамшиг, хорио дэглэм сахиулахад оролцох, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг олон талт үүргийг холбогдох мэргэжлийн байгуулагуудад дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэх юм.


Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна