/ СУРГАЛТ / Гадаад сургалт / “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт

Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хууль сахиулах байгууллагын жендэрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хэрэгжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны салбар төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажилд Дотоодын цэргийн алба хаагчдын манлайлал, үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн штабын дарга нарын хамтран баталсан сургалтын удирдамжийн хүрээнд Дотоодын цэргийн штабын алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалт нь Дотоодын цэргийн анги, тусгай салбарт 2019.06.13-наас 15-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна