/ Мэдээ мэдээлэл / Анги, тусгай салбар, салаа / Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн зохион байгуулав.

Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн зохион байгуулав.

Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн зохион байгуулав.

Алба хаагчдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр "Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт асуулт,  хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд ангийн алба, салбарын 7 багийн  35 алба хаагч сугалааны дагуу тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэндчилгээ, гэрийн даалгаварыг гүйцэтгэж, багийн ахлагч, багийн гишүүд, хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултыг зохион байгуулж дүгнэлээ. 

Тэмцээний нийлбэр дүнгээр Хамгаалалтын 1 дүгээр салбарын баг Тэргүүн байрт, хамгаалалтын 3 дугаар салбарын баг Дэд байрт шалгарав.

Тэмцээнд идэвхи санаачлага гарган оролцсон нийт алба хаагчддаа ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүний нөөц, соёл хүмүүжил

 

 

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна