/ / ЗААВРЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

ЗААВРЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

 

 ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 

2018 оны __-р сарын                                  Дугаар ____                                    Улаанбаатар

           __-ны өдөр                                                                                                          хот

 

 

Заавар батлах тухай

Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

  1. “Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүнийг түр саатуулах заавар”-ыг хавсралтаар баталсугай.
  1. Зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоодын цэргийн командлагч /С.Баатаржав/, Улсын ерөнхий прокурорын орлогч /Г.Эрдэнэбат/ нарт тус тус үүрэг болгосугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН                                     УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

САЙД                                                                            ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖЛЭХ

________________Ц.НЯМДОРЖ                                 ЗӨВЛӨХ____________М.ЭНХ-АМГАЛАН

    


                                                                                                      Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын

ерөнхий прокурорын хамтарсан 2018 оны

                                                                                                 … дугаар сарын ... –ны өдрийн тушаалын

                                                                                                 хавсралт

 

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ

ҮЕДЭЭ ХҮНИЙГ ТҮР СААТУУЛАХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дотоодын цэргийн алба хаагч /цаашид “алба хаагч” гэх/ нь Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүнийг түр саатуулах харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

           1.2.1.Түр саатуулахалба хаагч нь Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийг зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр хаягыг тодруулах, эсхүл шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх хүртэл хяналтад байлгахыг;

Хоёр: Хүнийг түр саатуулах

2.1. Алба хаагч нь дор дурдсан тохиолдолд хүнийг түр саатуулна. Үүнд:

           2.1.1. хамгаалж байгаа объектод халдсан;

           2.1.2. хууль бусаар нэвтрэн орохыг завдсан;

           2.1.3.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг.

2.2. Алба хаагч нь хүнийг түр саатуулж, энэ тухай анги, салбарын жижүүр, харуулын даргад даруй мэдэгдэж хүлээлгэн өгнө, энэ тухай  анги, салбарын жижүүр, харуулын дарга нь анги, тусгай салбарын захирагчид даруй мэдэгдэнэ.

2.3. Хүлээж авсан алба хаагч нь хүнийг түр саатуулах “Түр саатуулсан тухай тэмдэглэл /Маягт №1/” үйлдэж, саатуулагдсан этгээдэд танилцуулан, гарын үсэг зуруулж, цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгнө.

2.4. Түр саатуулсан хүний биед Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийж, эд зүйлийг түр хураан авч, энэ тухай маягт №1-д тусгана.

2.5. Хүнийг түр саатуулснаас хойш тухайн хүний гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүндээ байгаа газраа мэдэгдэх боломжийг олгоно.

2.6. Түр саатуулагдсан хүнтэй хүнлэг бус хэрцгий хандах, доромжилж харьцах, бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоох аливаа санаатай үйлдэл хийх зэргээр эрүүдэн шүүж, зүй бусаар харьцахыг хориглоно.

2.7 Түр саатуулах хугацааг тооцохдоо тухайн хүнийг хяналтанд авч маягт №1-ийг үйлдсэнээс эхлэх бөгөөд түр саатуулах хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй, харуул, жижүүрийн  байранд  байнгын хяналтанд байлгана.

2.8. Дотоодын цэргийн анги, салбарын захирагч хүнийг түр саатуулах үйл ажиллагааны талаархи мэдээллийг тогтмол хянана.

2.9. Прокурор нь хүн түр саатуулах ажиллагаа хууль ёсны дагуу эсэхэд хяналт тавина.  

2.10 Түр саатуулагдсан этгээд гомдол гаргасан үед анги, тусгай салбар, тусгай салааны захирагч нар  хүлээн авч, холбогдох хуулийн дагуу шийвэрлүүлнэ.

 ---оОо---

 

 Маягт №1

 

 

ТҮР СААТУУЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

20...оны.. ... дугаар сарын     ...-ны өдөр                                                           ...........................хот, аймаг

  

........................... ажилтай ....................цолтой .....................................би Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан 20.. оны ... сарын ...-ны өдрийн …цаг ... минутад дор дурьдсан этгээдийг түр саатуулав.

Түр саатуулагдсан этгээдийн хэлж байгаагаар:

1. Овог нэр ...................................

2. Төрсөн он, нас, хүйс ...................

3. Оршин суугаа газрын хаяг .................

4. Хаана ямар ажилтай ......................................

5. Өөрт нь байгаа бичиг баримт, түүний дугаар .........................

6. Хэзээ, хаана ямар хэрэг, захиргааны зөрчил гаргасанд сэрдэгдсэн:

.........................................................................................................................................Түр саатуулагдаж байгаа үндэслэл /сонгож дугуйлах/

а/ хамгаалж байгаа объектод халдсан;

б/ хууль бусаар нэвтрэн орохыг завдсан;

в/ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн.

Тэмдэглэл үйлдсэн: ______________________ /______________________/                                        Гарын үсэг                                                                  гарын үсгийн тайлал

Тэмдэглэлтэй танилцсан: иргэн.........................................

Түр саатуулагдсан ...................................-ыг  20...оны ...-р сарын .....-ны өдрийн ......цаг ..... минутад ..................................цагдаагийн газрын ........................... хувийн дугаартай  ................................... албан тушаалтай .................... цолтой ................................овогтой ................................... –нд хүлээлгэн өгөв.

Нийт саатуулсан хугацаа: ______________

Түр саатуулагдсан хүнийг хүлээн авсан:

..................................../........................................./ утасны дугаар_______________

          Гарын үсэг              гарын үсгийн тайлал

 

Түр саатуулагдсан хүнийг хүлээлгэн өгсөн:

..................................../........................................./

Гарын үсэг                        гарын үсгийн тайлал

 

Биед үзлэг хийснээр ...................................овогтой.................................................-ээс......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

илэрснийг түр хураан авч тэмдэглэв.

 

Түр саатуулагдсан .................................овогтой ...........................-ны түр хураагдсан эд  зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөв.

Эд зүйлийг хүлээн авсан:

..................................../........................................./ утасны дугаар_______________

                       Гарын үсэг                      гарын үсгийн тайлал

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн:

 

                          ........................................./........................................./

                                Гарын үсэг                          гарын үсгийн тайлал

Статистик мэдээ
  • 2017 онд
    албан бичиг 123
  • 2017 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2018 онд
    албан бичиг 156
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна